Tuesday, February 3, 2009

Хуримлах ёс, бэр гуйх



Эрт цагаас монголчууд хуримлах ёсыг сайн vйлдвээс "амьдрал тэгш дvvрэн, жаргалтай байна" хэмээн vзсээр ирсэн тvvхтэй. Тиймдээ ч эр нөхөр нь эхнэрээ өөрийн эхнэр мэт санаж хайрлан хvндэлж, хадам эцэг, эх ах дvvс нь бэрээ төрсөн vр шигээ бодож ам бvлд тооцдог уламжлалтай. Ахмад настнууд "өнөө цагийн хуримлах зан vйл нь хуучны зан заншлаа хадгалсан ч зарим нэгэн уламжлал орхигдож, vvнээс vvдэн худ ураг, цаашлаад бэр, хvргэний vнэ цэнэ алдагдахад хvрсэн гэхэд хилсдэхгvй" хэмээн ярих нь ч бий. Монголчуудын хуримлах зан vйл нь яс, vндэс, овог аймгаараа өөр ч нийтлэг зан vйлийг дагах нь өдгөө цагт зохимжтой бөгөөд баруун монгол, халхчуудын зан vйл зонхилдог.

Мөн хуримлах ёсыг бэр сонгох ёстой хамтатган ойлгодог байна. Хvvгээ эрийн цээнд хvрмэгц аав нь хvvдээ болон өөрсдийн бvлд тохирох, ухаалаг, vйлэнд уран, vгэнд цэцэн, унд устай ажилч, амьдралын ачааг эн тэнцvv vvрэлцэхvйц бvсгvйг эрэлхийлдэг байна. Хэсэг хугацаанд буюу 6-8 cap орчим бэр болох хvнээ ажиглахын зэрэгцээ нутаг нугынхан нь тvvнд ямар байдлаар хандаж хэрхэн дvгнэдгийг бас танддаг. Ингээд өрх гэр тусгаарлахаас өмнө едрийн сайныгтовлож худ бололцох айлдаа өөрийн зуучаа хадаг, бэлэг сэлттэй илгээн санал хvргvvлдэг аж.

Зууч айлд очоод худ ураг бололцох тухай яриа өдөөж уран цэцэн vгээр санал хэлж хадгийг бурханд тавьж, бэлэг сэлтээ аав, ээжид нь өгдөг. Бvсгvйн тал зөвшөөрсөн бол бэлгийг авч, эс зөвшөөрвөл бэлгийг буцаана. Хадаг тавьж бэлэг өгөөд авсны дараагаас хvvгийн гэрийг бэлдэж хагас жил орчим хугацааг өнгөрөөсний дараа хадам аав нь бэрчvvдээсээ ахмадыг буюу ивээл жилтэйг нь дагуулан хоёр хадаг, идээ будаатай очиж бэрээ албан ёсоор гуйж нэгийг нь бурханд нь нөгөөг нь аавд нь барина.

Хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхvv cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хуримын өдөр болоход нөхөр болох залуу найзуудын хамт мордож эхнэрээ өөрөө авчирдаг. Эхнэрийг найз бvсгvйчvvд нь дагалдаж ирнэ. Бэрээ авч ирсний дараа аавын гэрт оруулж бэрд бэлдсэн дээл хувцсыг өмсvvлээд аавын бурхан тахилд мөргvvлж гал асаалгана. Дараа нь цайллага болж буй гэрт орж аав, ээждээ мөргөнө.

Ингээд нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод өөрөө аягалж барина. Vvний дараа цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зvvж өгнө. Эхний галыг нөхөр нь асаадаг нь "эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгvй vvрд авч явна, мөнгөн бөгж солилцдог нь бид нэг хvн мэт гагнагдлаа" гэсэн санааг илэрхийлж буй аж.

Найр vргэлжилсээр харуй бvрий болохын сацуу найр ахалж буй хvн найрыг өндөрлvvлнэ. Эхний өдрийн найрыг ийн эрт өндөрлvvлэх нь "залуусыг эртхэн амраая, жинхэнэ эр эм бололцог" гэсэн санааг агуулдаг байна. Хуримын маргааш эхнэр эртлэн босч өрхөө татаж галаа асаан цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад эхлээд наран мандах зvгт дараа нь дөрвөн зvг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөөд орно.

Vvний дараа бурхандаа өргөж, нөхөртөө аягална. Хуримласан өдрөөс эхлэн бэр нэг cap төрсөн эцгийн гэртээ очихгvй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хvргэнийдээ ирнэ. Чингэхдээ хуримын өдөр амласан инжээ авч ирдэг бөгөөд энэ нь ихэвчлэн мал байдаг. Харин сарын дараа охин аавын гэртээ очихдоо зочин байж, нөхрийн тал охины инжний хариуд бэлэг явуулдаг.

Хуримын ёс заншлыг өдгөө өөр өөрсдийнхөөрөө, орчин vетэй зохицуулан бэрийн инжийг оёдлын машин, ор, дэр, бvтээлэг, бvсгvй хvний хэрэглэл хэмээн vзэж гал тогооны сав суулга бvхий эрэгнэг, толь зэргээр орлуулдаг болсон. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зан мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөө ч өөрийн өвөрмөц байдлаа хадгалсаар буй юм. Ийнхvv бэр сонгох ёс нь хуримын vйлд багтдаг уламжлалтай бөгөөд хуримын явцад бэр гуйх ёслолд болсон vйл явцыг дурддаг уламжлалтай аж.

Ишлэл. Банжиг.Нэт

Мэссэнжерээр аялагч-1

Ерөнхий сайдыг унагасан морийг цагдан хорьсон гэнэ. Хуулт зүйн сайд Ц.Нямдорж цагдаагийнханд тэр морины талаар эцэг эх, ах дүү, найз нөхөд, угшил гарал үүслийнх нь талаар мэдээлэл цуглуулах даалгавар өгсөн гэнэ. Цагдаагийнхны одоогийн байдлаар олж тогтоогоод байгаа мэдээлэл нь тэр морь урьд нь наадмаар ерөхийлөгч Энхбаярыг бусгасан байж магадгүй гэнэ, мөн угшил нь Сүхбаатар аймгаас гаралтай бүр Батзандангийн аавынх нь адуунаас ч гаралтай байх магадлалтай дээр нь 7 сарын 1-нд МАХН-ын байрны өмнөх цэцэрлэгт идшилж явсан нь уг хэрэгтэй холбоотойг үгүйсгэх аргагүй гэж тогтоожээ. Иймээс тэр моринд эрүүгийн хуульд зааснаар зандачлах гэмт хэрэг үүсгэж сэжигтнээр татаж ганц худагт хорихоор болжээ.

Сайн байцгаана уу?


Та нартаа энэ өдрийн мэнд хүргье.